Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль шинэ техник тоног төхөөрөмж сургалтандаа нэвтрүүллээ. "Raspberry Pi" буюу жижгэрүүлсэн компьютерийн лабораторийг байгуулж, ахлах ангийн оюутнууддаа сурсан мэдсэнээ туршиж, улмаар техникийн шинэ шийдлүүдийг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх боломж бүрдүүлсэн байна.
Энэхүү жижгэрүүлсэн компьютер нь харахад хэмжээ жижиг ч хүчин чадлын хувьд зөөврийн комьютерээс дутахгүй. Линекс үйлдлийн системтэй, интернет орчинд ажиллах, программ зохиох гээд бүхий л тохиргоо байна. Хамгийн чухал нь цахилгаан, электроникийн чиглэлээр суралцдаг оюутнуудад өөрсдийн бодож сэтгэсэн техник шийдлүүдийг бодит бүтээл болгоход тохиромжтой ажээ. Зөөврийн компьютеруудтай харьцуулахад хэмжээ жижиг учраас бусад зургийн аппарат, гар утас гэх мэт хэрэгсэлүүдтэй нэгтгэж ажиллахад хялбар гэнэ.
| Жижгэрүүлсэн компьютерийн лаборатори байгуулжээ | ||
| Үзсэн: 452 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.