Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд зохион байгууллаа. 17 дугаар хороо буюу 7 буудлын эцэс орчмын айл өрхүүдээс цахилгааны төлбөр тооцоо, тоолуурын хяналттай холбоотой санал, гомдолууд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт их ирсэн тул нээлттэй өдөрлөгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийнхантай хамтран зохион байгууллаа.
“Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийн хүрээнд 17 дугаар хорооны иргэд цахилгааны үнэ өмнөхөөсөө илүү их гардаг болсныг хамгийн түрүүнд дуулгаж байлаа. Түүнчлэн цахилгаан тоолуурыг хэт өндөрт байрлуулсан учраас байцаагчийн бичиж аваад явдаг цахилгааны киловаттын хэмжээг мэдэх боломжгүй байдаг талаар иргэд хэлсэн. Харин тэдний асуултанд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийхан тэр дор нь хариу өгсөн юм. Тэд “1,2-1,5 метрт гэмтэж эвдрэхээс сэргийлэн байрлуулсан тоолууруудыг иргэдийн саналын дагуу буулгаж эхэлсэн. Нийт 6000 орчим тоолуур байдгаас 2000 орчмыг буулгасан байгаа. Энэ ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа” гэлээ. Энэ мэтчилэн “Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийн хүрээнд цаг зав гаргаад хөөцөлдөөд яваад байж чаддаггүй олон асуудлынхаа талаар иргэд зохих хариултуудаа авсан юм.
| “Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав | ||
| Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.