Шууд Chart

Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар ярилцав

2015-09-17 07:35:00

Норвеги Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус улсын СН Пауэр компанийн гүйцэтгэх захирал Т.Лиентэй уулзаж, сэргээгдэх эрчим хүч, түүний дотор усан цахилгаан станц байгуулахад тус компанитай манай тал хамтран ажиллах асуудлыг хөндөн ярилцав. Гүйцэтгэх захирал Т.Лиен Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөтгөх боломжийг судлахаа нотлоод Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг судлан үзэхээ илэрхийлэв.

Норвеги Улс эрчим хүчнийхээ нийт хэрэглээнийхээ 99 хувийг сэргээгдэх эрчим хүч буюу усан цахилгаан станцаас гарган авдаг, энэ салбарын технологи, туршлагаараа дэлхийд тэргүүлдэг орон бөгөөд СН Пауэр компани нь Зүүн Азийн зарим оронд усан цахилгаан станц барих төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн компани юм.


Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар ярилцав  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй