Шууд Chart

“МИАТ” компани “Боинг” онгоцоо давхар түрээсэллээ

2013-09-10 09:47:38

МИАТ компани “Эйрлизинг” компаниас гурван жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр ашиглаж буй  “Бойнг  767-300” онгоцоо Бангладешийн “Biman Bangladesh Airlines” төрийн өмчит авиа компанид давхар  түрээсэллээ.   “Эйрлизинг” компани, Төрийн өмчийн хороо, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам тээврийн яамнаас зохих зөвшөөрлийг авсны дагуу нисгэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулагчаас  бүрдсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн баасан гарагт Бангладешийг зорьж анхны нислэгээ бямба гарагт үйлджээ. Тус компани дан ганц онгоцоо бус агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах гэрээтэй учраас ийнхүү багаа явуулсан байна. Давхар түрээсийн Боинг нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс руу энэ сарын 7-ноос аравдугаар сарын 6-ныг хүртэл өдөр бүр нислэг үйлдэнэ. Харин аравдугаар сарын 6-наас 19 хүртэл завсарлаад, арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл дахин өдөр бүр нислэг үйлдэх юм байна.  “МИАТ” компани алдагдлаа бууруулах зорилгоор онгоцоо анх удаа давхар түрээсэлж байна. Хуучин Бойнгийг ийнхүү түрээслэгдэх хугацаанд тус  онгоцоор үйлдэж байсан нислэгийг шинэ “Boeing 767-300” агаарын хөлгийн ашиглалтаар нөхөхөөр төлөвлөжээ.  

Нийтэлсэн: Б.Баярт

“МИАТ” компани “Боинг” онгоцоо давхар түрээсэллээ   
Үзсэн: 1568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй