![](/uploads/201509/news/thumb/d3b748fdc0a905a77280ecb1b7880ddd_x3.jpg)
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Худалдаа, эдийн засгийн сайд нарын 14 дэх удаагийн уулзалтад өчигдөр оролцлоо. Уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний статустай нийт 15 улсын орны төлөөлөгчид оролцож үг хэлсэн. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улс ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн салбарт харилцан ашигтай, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол УИХ саяхан баталсан “Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд энэ 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Монголд үйлдвэрлэв” сэдвийн доор “Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулах гэж буйгаа дурьдаад, гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.
“Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулна | ||
Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.