![](/uploads/201309/news/thumb/ce3e1afeaa87474dd944346f0b47d1b9_x3.gif)
Өнөөдөр буюу энэ сарын 10-нд Нийслэлийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг хянана. Түүнийг 2012 оны 12-р сарын 25-нд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэмээн сэжиглэж Сүхбаатар дүүргийн шүүхээс нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан.
Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох юм.
Нийслэлийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.