Олон жилийн дунджаас харахад наймдугаар сараас эхлээд орон сууцны эрэлт хэрэгцээ өсч эхэлдэг. Гэтэл энэ оны наймдугаар сарыг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад орон сууцны үнэ 10 орчим хувиар буурчээ. Улаанбаатар хотод гэхэд л шинээр ашиглалтад орсон 8000 гаруй айлын орон сууц зарагдалгүй эзнээ хүлээж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард "Баянмонгол" хорооллын байр 1м.кв нь дунджаар 2 сая 250 мянга төгрөг байсан. Тэгвэл энэ оны наймдугаар сард 2 сая 20 мянга орчим төгрөг болсон байна. Энэ нь орон сууцны 1м2-ийн үнэ 10 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Мөн хуучин орон сууцны үнэ 14 орчим хувиар буурсан байна.
| Ашиглалтад орсон 8000 гаруй айлын орон сууц зарагдаагүй байна | ||
| Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.