Шууд Chart

Япончууд ХАА-н салбарт хөрөнгө оруулна

2015-09-17 13:47:29

Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хүрээнд "Монгол,  Японы ХАА-н хамтын ажиллагааны нийгэмлэг" байгуулагдсан. Тус нийгэмлэг Сэлэнгэ аймгийн Сант суманд хоёр улсын хамтарсан хөдөө аж ахуйн хүрээлэнг байгуулж, таван га талбайд хүнсний ногоо тариалж өрхийн аж ахуй эрхлэгчдэд арга зүйн болоод техникийн туслалцаа үзүүлэхээр болжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Монгол, Японы ХАА-н хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж хоёр улсын 400 гаруй аж ахуйн нэгж оролцож байсан. Энэ чуулганы үр дүн эхнээсээ гарч Монгол, Японы ХАА-н хамтарсан хүрээлэн Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт албан ёсны нээлтээ хийж, хүнсний ногоо тариалах газрынхаа анхны шанг татжээ. Японы ХАА эрхлэгчид Монгол Улсад газар тариалан эрхлэхэд боломж их байгааг онцолж байна. Цаашид энэхүү хүрээлэнгээр дамжуулан хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал, үр тариа тариалдаг иргэдэд зөвлөгөө өгөх, үр бордоо нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж хамтран ажиллах юм байна. Хамгийн гол нь өрхийн аж ахуй эрхлэгч болон жижиг аж ахуйн нэгжүүдэд энэ байгууллагын үйл ажиллагаа түлхүү чиглэх юм байна.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япончууд ХАА-н салбарт хөрөнгө оруулна  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй