Шууд Chart

Монгол, Орос, Хятад улсын судлаачдын "Тинк Танк" холбоог байгууллаа

2015-09-17 17:59:22

Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүний уулзалт 2014 онд Душанбе, 2015 онд Уфа хотноо болж, үүний үр дүнд гурван улсын эдийн засгийн коридор бий болгох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдэлд хүрсэн. Дээд түвшний энэхүү харилцаанд тулгуурлан дэд бүтэц, эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах тухай гурван улсын судлаачдын чуулган Улаанбаатар хотод болж байна.

Манай улс “талын зам” төмөр замын хөтөлбөрийг хэрэгжүүлж гурван улсын дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлоготой байна. Харин ОХУ-ын хувьд Дорнод Сибирийн нутгаар зорчигч, ачаа тээврийн төмөр замыг барьж байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. БНХАУ мөн торгоны зам төслөө хэрэгжүүлнэ. Гурван улс ийнхүү уялдаа холбоотой төмөр замын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр түүнийгээ дагаад үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, эдийн засаг хөгжинө гэж харж байгаа юм.
 
Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтын дараа энэ оны гуравдугаар сард гурван улсын гадаад хэргийн сайд нар Бээжинд хуралдан хамтарсан холбоо байгуулах төлөвлөгөөний талаар санал нэгдсэн. Энэ удаагийн чуулганы гол зорилго нь гурван улсын судлаачдын "Тинк Танк" холбоог байгуулах юм. "Тинк Танк" судлаачдын холбооноос аль салбарт хэрхэн хамтран ажиллах тухай зөвлөмж гарна. Маргааш судлаачдын чуулганаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцэх юм байна.
 
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол, Орос, Хятад улсын судлаачдын "Тинк Танк" холбоог байгууллаа  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй