Аливаа уул уурхайн төслүүд тодорхой хугацааны дараа нөөц нь шавхагдаж, хаагдах болдог. Харин уурхайг хаах үед нөхөн сэргээлт хийхээс гадна орон нутагтаа эдийн засгийн үр ашиг өгөх төсөл болгон хувиргах ажил хөгжингүй орнуудад давхар төлөвлөгдсөн байдаг.
Уурхайн хаалтын менежментийн талаар салбарынхан нь Налайх хотод ярилцжээ. Налайхад мэргэжлийн хяналт болон байгаль орчин хамгаалагчид цугласан нь тохиолдлын хэрэг биш. Тэд өмнө нь нөхөн сэргээлт сайн хийсэн компаниудыг жишээ болгон үзүүлж байсан бол энэ жил уул уурхайн ажлыг зогсоож, бодлогогүй хаахаар юу болдгийг Налайхын уурхайн жишээгээр харуулахыг зорьжээ.

Налайхын ордын нөөц дуусаагүй. Одоо ашиглавал 50 сая тоннын нөөц үлдсэн гэж үздэг. Гэхдээ эдийн засгийн хүнд байдал нөлөөлж дээрээс нь өмч хувьчлалыг алдаатай хийснээс өнөөдөр ийм байдалд хүрчээ. Өвөлдөө энд 200 гаруй гэр барьсан хувиараа нүүрс олборлогч 1000 гаруй "нинжа" ирдэг байна. Мэдээж тэд нөхөн сэргээлт хийдэггүй. Уул уурхайн ажил дуусаад уурхай хаагдахад тухайн компани нөхөн сэргээлтийн ажил хийдэг. Зөвхөн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй тухайн орон нутагтаа эдийн засгийн үр өгөөж өгөх төсөл болгон хувиргадаг туршлага байдаг аж. Налайх шиг ийм жишээг дахиад гаргахгүй байх, нөхөн сэргээлтийг зохих түвшинд хийж, уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах тухай одооноос л ярьж ажил хэрэг болгох хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс сануулж байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Налайхын уурхайд 50 сая тоннын нөөц үлдсэн гэв | ||
| Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.