Манай улсад нэг сая хүн өдөр тутмын амьдралдаа дөрвөөс дээш цагаар интернэт ашигладаг. Түүний 50 гаруй хувь нь 13-25 насныхан байна.
Өөрөөр хэлбэл, Монголын өсвөр насныхан ухаалаг утсаа өдөрт 4-8 цаг ашигладаг аж. Энэ нь тэднийг ухаалаг утаснаас хэт хамааралтай болж донтох эмгэгт хүргэдгийг судалгааны дүн баталжээ. Хүүхдүүд ухаалаг утсаараа дамжуулан цахим ертөнцөд "амьдарч" эхэлснээр бусадтай нээлттэй харилцаж чаддаггүй ганцаардмал, тогтворгүй, танин мэдэх хүсэл эрмэлзэлгүй нэгэн болж төлөвшдөг байна. Сэтгэлзүйчийн сануулж байгаатай ижил нөхцөлд нийслэлийн 24-р сургуулийн 8в ангийн олон хүүхэд оржээ. Тиймээс энэ ангийн сурагчид хоёр жилийн өмнөөс ухаалаг утаснаас татгалзсан байна. Одоо тэдний зарим нь гэртээ ч ухаалаг утас огт хэрэглэдэггүй. Ингэснээр хүүхэд нэг бүрийн сурлагын дүн, хувь хүний төлөвшилд ахиц гарсан тухайгаа ярьж байгаа юм. 8в-ийн сурагчидтай адил нийслэлийн бүх сургууль хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх дүрэмтэй. Гэтэл Боловсролын газраас гаргасан энэ журмыг хэрэгжүүлдэг сургууль цөөхөн байгаа юм.
| Хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх дүрэмтэй | ||
| Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.