Монгол гэрийг дэлхийн шилдэг сууцны нэгээр тодруулж байсан. Хүүхдийн хүмүүжил болон гэр бүлийн харилцаанд эерэг орчныг бүрдүүлж, энергийн зөв урсгалыг бий болгодог Монгол гэрийг эрүүл мэндийн орон сууц гэж олон улсад нэрлэдэг. Харин нүүдэлчдийн энэхүү өв соёлоос бидний хойч үе улам хөндийрөн өсч байна. “Глобал Шейперс” нийгэмлэгийн залуус санаачлан Монгол гэр төслийг хэрэгжүүлж, нийслэлийн сургуулиудад сургалтандаа ашиглах монгол гэрийг бэлэглэлээ.

Уг нь иргэний боловсрол хичээлээр дамжуулан гэр барих, амьдрах арга, зан заншилтай холбоотой хичээл заадаг. Гэхдээ номон дээрх хэдэн зургаар л аргалсан болоод өнгөрөөдөг байжээ. Одоо харин хүүхдүүд өөрсдөө гэрээ барьж, буулгаж, бүхий л эдлэл хэрэглэлтэй нь танилцах боломжтой болж байна. Хүүхдүүд монгол гэрийн унь, тооно, ханыг ч нэрлэж мэдэггүй болчихсон энэ цагт хичээлээр нь дамжуулан өв соёлоо уламжлуулж үлдээх нь хамгийн зөв арга. Нийслэлийн 100 сургуульд хэрэгжих “гэр төсөл”-ийн хувьд үнэхээр цагаа олсон, үр дүнтэй ажил гэдгийг багш нар хэлж байна.
Дашрамд дурьдахад, “Гэр” төслийн 60 гэрийг Техник технологийн дээд сургуулийн оюутнууд бүтээсэн байна.
| Сурагчид өөрсдөө гэр барьж сурна | ||
| Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.