![](/uploads/201309/news/thumb/633d165c99509417a2859986e57050cc_x3.gif)
Өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд болон АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбер нар авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус хамтын ажиллагаа нь АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол улсад Засаглал ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Ингэснээр Нийслэл хотын иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, шударга төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэв маяг болон хариуцлага хяналтын тогтолцоог бий болгох, улмаар хүнд суртал, сонирхлын зөрчил, авлигаас сэргийлэх юм.
Авлигатай тэмцэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.