Шууд Chart

“Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов

2015-09-22 09:19:36

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.21/ Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Энэхүү ёслолд  Монголын талаас “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга, ОХУ-ын талаас “Дальстроймеханизация” ХК-ийн захирал Гриднев Виталий Юрьевич нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Алтанбулаг- Замын-Үүд” чиглэлийн Чингисийн хурдны замын ОХУ-ын нутаг дэвсгэр дээр дайран өнгөрөх хэсгийг барьж байгуулах ажил дээр хамтран ажиллахаар гэрээ байгуулж байна. Энэхүү хурдны зам нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр биш, харин Алтанбулагаас цааш Улаан-Үдэ, Иркутскийн чиглэлийн 230-300 км  замыг барьж байгуулах ажлыг монголын талаас “Чингис Лэнд Девелопмент”, ОХУ-ын талаас талаас “Дальстроймеханизация” ХК хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байна хэмээн “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга хэллээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Б.Чойжилсүрэн болон албаны бусад хүмүүс байлцав.


“Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй