Шууд Chart

Сонгуулийн хуулиар маргаан үүсгэв

2015-09-22 14:43:18

“Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан байгаа билээ. Энэ нь иргэний сонгох, сонгогдох эрх болон Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан гэж нэр бүхий иргэн  үзэж  Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч манайд мэдээллээ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонгуулийн хуулиар маргаан үүсгэв  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй