Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Евразийн музей дэх хувцасны цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хуралд 20 гаруй улсын эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн музейд хадгалагдаж байгаа ховор нандан хувцасны үзмэрүүдийн тухай танилцуулж байгаа юм.
Хурлын үеэр судлаачид Евразийн музейнүүдэд Монгол хувцасны түүх соёлыг хадгалсан ямар үзмэрүүдийг дэлгэж байдаг тухай сонирхолтой илтгэлүүдийг тавьж байна. Тэд олон үндэстний уламжлалт хувцас болон иж бүрдэл, хадгалалт хамгаалалт, үзмэрт дэглэн үзүүлэх асуудлыг олон талаас нь хөндөн хэлэлцэж байгаа юм. Тюрксой дахь Татарстины Соёлын яамны төлөөлөгч Саттарова Лилия Илевна “Тюрксой олон улсын байгууллагынхан Монгол костьюмс төв болон түүхийн музейд очиж Монголчууд хувцасны түүх соёлоо хэрхэн хамгаалж хадгалдаг тухай танилцсан. Монголчууд үндэсний хувцасны музейтэй байгаа нь бидэнд маш сайхан санагдлаа. Энэ туршлагыг бид туркийн музейнүүдэд нэвтрүүлэх, бусад улс орнуудад сурталчилах ажлыг хийх болно” хэмээн ярьж байна.
Дашрамд өгүүлэхэд манай Үндэсний музейд 380 м2 талбайд үндэсний хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлсэн үзмэр бий. Олон улсын хэмжээнд хувцас хэрэглэлээр дамжуулан түүх соёлоо хамгаалах ажлыг хийж байгаагаараа манай улс дээгүүрт жагсдагийн нэг үзүүлэлт энэ. Харин олон зууныг илээсэн үндэсний хувцас хэрэглэлүүдийг сэргээн засварлах чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна.

| “Евразийн музей дэх хувцасны цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна | ||
| Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.