Төсвийн хөрөнгөөр орон нутагт гүйцэтгэж байгаа зам барилгын ажлууд чанаргүй гэсэн ойлголт ард хоцорсоныг Ховд аймгийн аудитын газрын дарга хэлж байна. Төрийн байгууллагууд санхүүгийн тайлангаа ил тод мэдээлэх болсноор орон нутагт хөрөнгө мөнгө шамшигдуулах зөрчил буурчээ.
Зөвхөн Ховд аймагт гэхэд л сүүлийн жилүүдэд улсын төсөв болон олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон арван ажил хийгдсэн байна. Энэ хирээр төвөөс алслагдсан аймаг орон нутгийн өнгө төрх өөрчлөгдөж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдсэн байна. Орон нутагт хийгдэж байгаа ажлууд чанаргүй, төсөв хөрөнгийн зарцуулалт муу гэсэн шүүмжлэл ард хоцорч төсвийн болон шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр орон нутагт санхүүгийн сахилга бат сайжирчээ.
Түүнчлэн Ховд хэмжээнд нийгмийн чанартай царцаагдсан 23 барилга байснаас долоо болж буурсан байна.
| Ховд аймгийн төсвийн зарцуулалт сайжирчээ | ||
| Үзсэн: 587 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.