ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызыл хот Евро Азийн хэмжээнд газарзүйн ашигтай байршлынхаа давуу талыг ашиглаж 2 тивийн орнуудын харилцааны гүүр болох, транзит тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн урсгал бий болгох тал дээр санаачлага гаргаж байна. Үүнтэй холбоотой шинэ санаачлагыг дэмжих үүднээс Евро-Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулж байна.
ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол “Евро Азийн залуучуудын чуулга уулзалт Ази тивийн төв цэгт анх удаа болж байгаад баяртай байна. Залуучууд бол аливаа зүйлийг сэрээж, улс орны хөгжлийг урагшлуулж байдаг хамгийн эрч хүчтэй хэсэг юм. Та бүгд бол бидний өнөөдрийн нар юм. Дэлхийн олон орны залуучуудын санаа бодлыг бид анхааралтай сонсож, Бүгд найрамдах Тува улсын болон цаашлаад Евро Азийн хөгжилд хувь нэмэр оруулах бүхий л боломжийг манай Засгийн газар дэмжих болно. Залуучуудын боловсруулсан төслүүдийг ОХУ-ын төдийгүй энэ чуулганд оролцогч бусад орнууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Евро-Азийн оюун санааны алт нэртэй олон улсын чуулганд нийт 9 орон, ОХУ-ын 27 муж улсын нийт 450 залуу оролцож байна. Чуулганаар Евро-Азийн хөгжлийн төлөв, олон улсын геополитикийн нөхцөл байдал, Евро-Азийн эдийн засгийн холбоог хөгжүүлэх асуудал, 2 тивийг холбосон ашигтай байрлалд байгаа Кызыл хотын брэндийг хөгжүүлэх зэрэг асуудлаар олон орны залуучууд санал солилцох юм. Тэдний дэвшүүлсэн оновчтой санал, төсөл, төлөвлөгөөг нь санхүүжүүлэх зорилгыг чуулган өөртөө агуулж байгаагын дээр олон улсын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх явцад залуу эрдэмтэд, бизнес эрхлэгчид, залуучуудын багийг ч татах зорилготой талаар зохион байгуулагчид ярилаа.
| Aзи-Европын залуучууд чуулж байна | ||
| Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.