Шууд Chart

“Дорноговь түншлэл 2015” үзэсгэлэн худалдаа боллоо

2015-09-22 16:47:16

Дорноговь аймагт зохион байгуулагдсан “Шилмэл мал 2015” үзэсгэлэнд байгаль цаг уурын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, ашиг шим өндөртэй малын худалдаа болсон байна. Мөн шилмэл малын ашиг тусыг сурталчлах зорилгоор тэмцээн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд гойд ашиг шим ихтэй хуц, ухна, азарга гүү гээд 8 төрлийн мал шалгаруулжээ. Ингэснээр аймгийн малчид малаа борлуулж, ашиг шим ихтэй малаар  солилцоо хийж, харилцан туршлага судалсан байна. 

Дорноговь аймагт 11 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Шилмэл мал” үзэсгэлэн  худалдаанд энэ жил 13 сумын 120 гаруй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон ажээ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Дорноговь түншлэл 2015” үзэсгэлэн худалдаа боллоо   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй