Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар Орхон аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 15 бүртгэгдэж байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 39 болж өсчээ.
Энэ төрлийн гэмт хэрэг тогтмол өсөх хандлагатай байгаа тул аймгийн Цагдаагийн газраас санаачилж гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, өртөж болзошгүй иргэдэд учирч болох эрсдлийн түвшинг тогтоохоор болжээ. Тодруулбал, Өрхийн гишүүдийн хүчирхийлэлд өртөх эрсдлийг их, дунд, бага гэж үнэлэх юм байна.
Одоогоор дээрх ажилд оролцох байгууллагуудын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажил эхлэж байгаа аж. Судалгаа ирэх сарын эхний долоо хоногт явагдана. Ингэхдээ баг бүрт таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдоно. Нэг багаас 200-300 өрх судалгаанд хамрагдах бөгөөд тухайн багийн өрхийн эмнэлэг, Засаг даргын ажлын албаны мэдээлэлд үндэслэж судалгаанд хамрагдах өрхүүдийг сонгоно. Сонгогдсон айлуудаас гадна иргэд өөрийн хүсэлтээр судалгаанд хамрагдах боломжтой юм байна. Судалгаа явагдаж дууссаны дараа хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэн түүний гэр бүлийн гишүүдэд зориулж нөлөөллийн үйл ажиллагаа явуулах гэнэ. Харин эрсдэл “их” гэж үнэлэгдэвэл эрх хязгаарлах хүртэл арга хэмжээ авна. Аймгийн Цагдаагийн газраас бие даан судалгаа хийж гэр бүлдээ тогтмол хүчирхийлэл үйлддэг 190 хүнд зориулж нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад 7 сая төгрөг зарцуулаад байгаа ажээ.
| Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэдийг тогтооно | ||
| Үзсэн: 368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.