Шууд Chart

Дансандаа мөнгө хийхдээ АТМ ашигладаг боллоо

2015-09-23 15:34:46

Банкинд урт дараалалд зогсолгүйгээр орлого, зарлагын гүйлгээг аль алиныг нь ч гэр болон ажлынхаа ойролцоо байрлах бэлэн мөнгөний машинаар хийх боломжтой боллоо. Төрөл бүрийн тооцоо хийх, мөнгөн дэвсгэртийг жинхэнэ эсэхийг шалгах зэргээр орчин үеийн дэвшилтэт технологит суурилсан орон үйлдэлтэй шинэ АТМ буюу бэлэн мөнгөний машиныг Хаан банк ажиллуулж эхэллээ.

АТМ буюу бэлэн мөнгөний машиныг урьд нь бид зөвхөн мөнгө авах үедээ ашигладаг байсан бол өнөөдрөөс эхлээд дансандаа мөнгө хийх эсвэл аль нэг хэлбэрээр төлбөр тооцоо хийхдээ ч ашиглах боломжтой болж байна. Орлого, зарлагын гүйлгээ хийхээс гадна утасгүй интернет орчинд ажиллах боломжтой, хуурамч мөнгөн дэвсгэрт болон картыг таних орчин үеийн технологит суурилсан бэлэн мөнгөний машинуудыг хотын төвийн 6 дүүрэгт байршуулжээ.
 
Иргэд шинэ АТМ-ээс зөвхөн мөнгө авахгүй бас төлбөр тооцоогоо хийх боломжтой учраас бэлэн мөнгөний машиныг мөнгөн дэвсгэртээр цэнэглэх, бэлэн мөнгийг суллах зэрэг нэмэлт ажиллагааг хөнгөвчилж байгааг үйлдвэрлэгчид нь онцолж байна. 5 сая хүртэлх хэмжээгээр авч болно, мөн энэ хэмжээний орлого хийж болох юм байна.
 
Жилийн дөрвөн улиралд 24 цагаар ажиллах орлого зарлагын ийм АТМ-ыг цаашид орон нутгууд дах салбарууддаа ч байршуулахаар төлөвлөж байгаа юм байна. Өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 37 АТМ ажиллаж эхэлжээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дансандаа мөнгө хийхдээ АТМ ашигладаг боллоо  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй