Шууд Chart

“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулна

2015-09-23 16:03:07

Монгол инженерүүдийн ур чадварыг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэх зорилгоор авагддаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулах ажил энэ өдрүүдэд хангагдаж байна. Тодруулбал, мэдээлэл технологийн үндэсний парк, Япон улсын мэдээллийн технолгийг дэмжих агентлагтай хамтран семинар зохион байгуулж, тус шалгалтыг өгхөөр бэлтгэж буй хүмүүсийг хамрууллаа. Энэ намрын “мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг товложээ.

“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг өгснөөр тухайн оюутны, тухайн мэргэжилтний ур чадвар нэмэгдэнэ. Азийн 12 оронд зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт гэдэг утгаараа өндөр оноо авч чадвал тухайн орнуудад мэргэжилээрээ ажиллах боломж нээгддэг байна. Олон улсад хүлээн зөвшрөөгдсөн энэ шалгалтыг мэдээллийн технологийг судалдаг, энэ чиглэлээр мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа хүмүүсээс гадна сонирховол энгийн иргэд ч өгөх боломжтой. Манай улсын хувьд 2006 оноос хойш авч эхэлсэн шалгалтыг жилд дундажаар 100 гаруй залуус өгдөг юм байна. Тэднээс хамгийн өндөр оноос авсаныг нь Япон улсад үнэ төлбөргүй сургалтанд хамруулж, дэлхийд нэртэй том корпорацуудын үйл ажиллагаатай танилцах боломж олгодог байна.

Нэмж мэдээлэхэд, Мэдээлэл технологийн инженерүүдийн намрын шалгалт  дугаар сарын 25-нд товлогдсон. Шалгалтыг зөвхөн Улаанбаатарт бус зүүн бүсийн аймгуудад ч авах юм.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулна  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй