Шууд Chart

Шинээр орон сууцанд орсон зарим иргэд цахилгааны мөнгө илүү төлж байна

2015-09-23 16:48:29

Шинээр орон сууц барьж байгаа ААН-үүд цахилгааныхаа шугам сүлжээний ажлаа гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгөх ёстой. Ингэсний дараа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани хэрэглэгч нэг бүртэй гэрээ байгуулж найдвартай эрчим хүчээр хангах үүрэг хүлээдэг байна. Гэтэл зарим барилгын компаниуд энэ үүргээ биелүүлж чаддаггүйгээс хүндрэл үүсдэг байна. Тодруулбал, Сүүлийн үед шинээр баригдсан зарим барилгын оршин суугчид цахилгаан түгээх сүлжээтэйгээ гэрээ байгуулж чаддаггүй. Зарим нь бүр аж ахуйн нэгжийн тарифаар эрчим хүч хэргэлсэн төлбөрөө төлдөг зэрэг гомдол мэдээллийг бидэнд ирүүлэх болсон. Тиймээс учир шалтгаан нь хаанаа байгааг бид албаны эх сурвалжаас тодруулсан бөгөөд мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинээр орон сууцанд орсон зарим иргэд цахилгааны мөнгө илүү төлж байна  
Үзсэн: 1434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-09-24 09:32
Барилгын ЛУЙВАРЧИД цахилгаан төдийгүй ус дулаан СӨХ гээд бүгдийг нь амандаа орсон тоо хэлээд л төлүүлдэг МАш их мөнгө төлөх болдог, хэлэхээр хавчдаг, шахдаг, дарамталдаг Энийг зогсоох хэрэглэгчийн төлөө гэсэн ГАЗАР БНА УУ

Бидэнтэй нэгдээрэй