Шууд Chart

Махны экспортоос 483 сая ам.долларын ашиг олох боломжтой

2015-09-24 14:06:42

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд махны экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Энэ жилийн хувьд манай улсын хувьд экспортын махны нөөц 128.5 мянган тонн байгаа аж. Үүнээс үхрийн мах 14.5 мянган тонн, хонины мах 45.8 мянган тонн, адууны мах 28.5 мянган тонн, ямааны мах 39.7 мянган тонн тус тус нөөцлөгджээ.

Экспортын мах бэлтгэх бүс нутгийн хувьд хангайн бүс нутгаас 49.6 мянган тонн, баруун бүсээс 30.3 мянган тонн, төвийн бүсээс 29.6 мянган тонн, зүүн бүсээс 19 мянган тонн махыг бэлтгэх боломжтой юм. Энэхүү экспортлох боломжтой 128.5 мянган тонн махнаас 73 мянган тонныг үйлдвэрийн аргаар боловсруулна. Харин үлдсэн 55 мянган тонн мах буюу 800.0 мянган бог, 115.0 мянган бод малыг хөлөөр нь экспортлох шаардлага гарч байгаа юм.
 
Нэмж мэдээлэхэд 128.5 мянган тонн мах экспортонд гаргаснаар манай улс нийтдээ 483.2 сая ам.доллар олох боломж бүрдэх юм. Тодруулбал, гадаад зах зээл рүү нэг килограмм адууны мах- 2.5 ам.доллар, үхрийн мах-4.5ам.доллар, хонины мах-4.0 ам.доллар, ямааны мах-3.0 ам.доллараар тооцож экспортолж байгаа аж.
 

Махны экспортоос 483 сая ам.долларын ашиг олох боломжтой  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй