Шууд Chart

Эрсдэлтэй, аймшигтай алхмын эзэд монгол каскадёруудын шоу болно

2013-09-10 15:02:44

 Монголын Киноны Орлон Тоглогчдын Гильдийн Удирдах Зөвлөлөөс  Монголд анх удаа киноны орлон тоглогчдын "STUNT SHOW" –г 9-р сарын 22-нд Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд  зохион явуулах гэж байна. Шоунд тус зөвлөлийн гишүүн арваад байгууллагын 70 гаруй уран бүтээлчид оролцож киноны эрсдэлтэй, эгзэгтэй, аймшигтай, аз сорьж сэтгэл түгшүүлсэн мөчүүд хэрхэн бий болдогийг харуулах юм байна.  "STUNT SHOW" –г  киноны чадварлаг уран бүтээлчдийн төлөөлөгч Г.Бадамрагчаа найруулах бөгөөд үйл ажиллагаа 4-5 цаг үргэлжлэх гэнэ. Эрсдэлтэй, аймшигтай алхмын эзэд монгол каскадёрууд анхныхаа шоу тоглолт дээр “Цагдаагийн тангараг”, “Бөртө чоно”, “Үхэж үл болно”... зэрэг олон киноны эгзэгтэй агшнуудыг хэрхэн бүтээснээ сонирхолтойгоор харуулна. Тус үйл ажиллагаанд “Терминатор-3”, “Титаник” зэрэг Холливуудын олон кинонд орлон тоглосон  Унгарын номер нэг каскадёр Пироч Габор хүрэлцэн ирэх сурагтай байна. Дашрамд дурьдахад манайд орлон тоглогч бэлтгэдэг сургууль байдаггүй . Харин Монголын Киноны Орлон Тоглогчдын Гильдийн Удирдах Зөвлөлийн гишүүн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр каскадёруудаа хөгжүүлж, чадваржуулж байна. Нэмж тэмдэглэхэд "STUNT SHOW"-д монголын зургаан эмэгтэй каскадёр оролцоно.

Нийтэлсэн: Б.Баярт

Эрсдэлтэй, аймшигтай алхмын эзэд монгол каскадёруудын шоу болно   
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй