НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцид заасны дагуу Монгол Улсад хүүхдийн эрхийн байдал ямар байгаа талаар хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын сүлжээд хамтран илтгэл тайлан гаргалаа. Нийт 10 аймагт хийсэн судалгааны илтгэл тайланг гаргахад хүүхдүүд өөрсдөө оролцсон байна.
Судалгаагаар хүүхдүүдийн 47 хувь нь сургуулийн орчинд ямар нэг дарамт, хүчирхийлэлд өртдөг байна. Гэхдээ хүүхдүүд эрхээ мэддэггүй, тэдний эрхийн тухай мэдээллийг ойр тойрных нь хүмүүс өгдөггүй. Ийм байдлаас болж хүүхдийн эрх манайд зөрчигдөх гол шалтгаан болж байгааг илтгэлийн багийн гишүүд хэлж байна.
Манай улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн 5 дахь удаагийн тайлангаа энэ оны эхний улиралд "Хүүхдийн эрхийн хороо"-нд илгээсэн. Тус конвенцид заасны дагуу нэмэлт мэдээлэл өгөх илтгэлийн ийнхүү боловсруулаад байгаа юм.
Энэ үеэр Дэлхийн зөн Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Эдвардс Винсент "Хүүхдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж байгаа тухай хүүхдүүд өөрсдөө тайлан илтгэл боловсруулан танилцуулж байгаа нь маш их сэтгэл хөдөлгөж байна. Судалгаанд ч мөн хүүхдүүд маш идэвхтэй оролцжээ" гэсэн юм
Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тухай судалгааг Монгол улсын 4 бүсийг төлөөлсөн Дундговь, Дорнод, Ховд, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдэд явуулсан. Мэдээлэл цуглуулах уулзалт, хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан байна.
Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон анхны орнуудын нэг. Гэвч өнөөдөр хүүхдийн эрх хоосон амлалт төдий байна гэж хүүхдүүд ярьж байна. Тиймээс тэдний үгийг сонсож, эрхээ хамгаалах хүслийг нь бодлогоор дэмжиж өгөхийг хүүхдүүд хүсч байна.
| НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн нэмэлт тайлан боловсрууллаа | ||
| Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.