Олон улсын "Ахмадын баяр"-ыг угтаж Архангай аймгийн Ахмадын чөлөөт холбоо, аймгийн БТСГ-аас "Алтан намар" ахмадын өдрүүдийг зохион байгуулж байна.
Ахмадуудаа алдаршуулах, тэдэнд сэтгэлийн дэм үзүүлэх зорилготойгоор энэ жилийн ахмадын баярыг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаа юм.
Энэ хугацаанд "Хариу нэхээгүй тус", харъяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, хэвтрийн өвчтэй болоод гэрийн асаргаанд байдаг ахмадуудад бэлэг гардуулах, ахмадын явган аялал, ахмадуудаас уриалсан хоггүй хот аян, урлаг спортын тоглолт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээгээр төрлөө нэмжээ.
Өнөөдөр аймгийн БТСГ Монгол Улсын гавьяат багш А.Бямбаахүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Баянжаргал нарын нэрэмжит Спорт, урлагийн наадмын нээлтийг хийлээ.
Нээлтэнд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг тэргүүтэй удирдлагууд оролцож ахмадууддаа баяр хүргэж, урам хайраллаа. Түүнчлэн "Баялаг үйлдвэрлэгч ахмадын үзэсгэлэн худалдаа" мөн зохион байгуулагдах ажээ.
Архангай аймгийн "Ахмадын чөлөөт холбоо"-оос санаачлан 2016 оны ахмадын баярыг бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
| Архангай аймгийн ахмадуудын өдөрлөг боллоо | ||
| Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.