Шууд Chart

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн зөрчил буурахгүй байна

2015-09-24 18:01:45

Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим алдагдсанаас болж хэрэглэгчид чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах, худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд алдагдалд орох зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах тухай сэдвээр өнөөдөр салбарынхан хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хамтран сургалт семинар зохион байгууллаа.

Орос, Хятад хоёр их гүрэн өөр өөр стандартыг баримталдаг нь манай улсын компаниудын хувьд хил дамнуулан хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт хийхэд хамгийн том хүндрэл болдог байна. Түүнчлэн манай дотоодын дүрэм журам хоёр хөршийнхөөс өөр байдаг нь тээвэрлэлт хийхэд мөн л хүндрэл дагуулсаар иржээ. Ийм байдал нь тээвэрлэлтийн горим алдагдаж, зөрчил үүсэх шалтгаан болдог байна.

Тээврийн салбарт нэгдсэн бодлого, дагаж мөрдөх журам байдаггүй нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд хэвийн ажиллахад тушаа болдог тухай зарим компанийнхан хэлж байлаа. Төрийн байгууллагуудын зүгээс ч нэгдсэн бодлогоор ажиллах сонирхолтой байдаг ч нэг сайд, дарга солигдохоор л өөрчлөлт бий болдог учраас тууштай дагаж мөрдөх журам гаргах ч боломжгүй нөхцөлд байдгаа тэд хэлж байна.

Өнөөдөр болсон салбарынхны уулзалтад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан сургалтанд 30 гаруй компанийн 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Тэд зөвхөн тулгарч байгаа бэрхшээлийг яриад зогсохгүй энэ салбарт хэрэгжүүлж байгаа дэвшилтэт арга туршлагаасаа хуваалцан санал солилцсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн зөрчил буурахгүй байна  
Үзсэн: 2023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
176.10.104.xxx [37.187.129.xxx] 2015-09-24 22:16
Бүх хууль нь хүнсийг хянах гээд байдагаа болих хэрэгтэй. Амьтан ургамалын урт нэртэй хууль, ариун цэвэр холилдсон олон холтон бантангаа болих хэрэгтэй. Үүнийг нэг мөр болгох хэрэгтэй.
176.10.104.xxx [176.10.104.xxx] 2015-09-24 22:07
мэргэжлийн хяналтад хүнсний хяналт гэж байхгүй шүү дээ. Үүнийгээ зарлах хэрэгтэй. Мал эмнэлэг, ургамал хорио цээр гэх шалгалтаар л хүнсийг хянах тогтолцоотой. Ийм байхад юунд ч итгэх аргагүй. Гажиг тогтолцоог болих хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй