Завхан аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтан намар” 2015 урлаг спортын наадам 3 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байна. Намрын баяр жил ирэх тусам хүрээгээ тэлж, энэ жил анх удаагаа 2 үе шаттайгаар бүсчлэн зохион байгуулагдлаа. Аймгийн зургаан бүсээс шалгарсан 1000 гаруй урлаг, спортын авьяастнууд төвийн шалгаруулалтдаа оролцож байна.
Наадмын талаар аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нээж үг хэлэхдээ “Намрын баяр бол бүтэн жилийн ажлын дутуугаа гүйцээх, дундаа дүүргэх зорилтоо хангах, хөдөлмөрчин хүмүүн бүрийн хөдөлмөр бүтээлийн гүйцэтгэл, шалгуурын баяр “ гэдгийг онцолсон юм. Тус наадам жил ирэх тусам хүрээгээ тэлж, оролцогдын тоо зуу зуугаар өсөн нэмэгдэж байна. Бүсийн шалгаруулалт энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохиогдон өндөрлөж, 6 бүсээс шалгарсан шилдэгүүд 23-25-ны өдрүүдэд Улиастай хотноо төв шалгаруулалтдаа оролцож байгаа юм” гэлээ.
| “Алтан намар 2015” наадам болж байна | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.