Сүүлийн хоног хүйтэрхэд түлээ нүүрсний үнэ нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүд 20 кг нүүрсийг 3000 төгрөгөөр худалдаж авсан байна. Харин өнгөрсөн жил “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж байхад 40 кг нүүрсийг ийм зардлаар авдаг байжээ. Тиймээс гэр хороололд амьдардаг 180 мянган өрхийн төлөөлөл болсон зарим иргэн өнөөдөр “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж өгөхийг Засгийн газраас хүслээ.
Түүнчлэн өмнө нь хэрэгжиж байсан “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн нүүрсний үнэ тогтворжуулж, чанартай нүүрсээр гэр хорооллыг хангахаас гадна, тогтмол ажлын байраар хангаж байсан. Нүүрс хөтөлбөрийн борлуулагч хийснээр сард 700 мянган төгрөгний цалин авч, нийгмийн даатгалд ч хамруулдаг байсан талаар иргэд ярьж байна.
Мэдээний дэлгэрэнгүйг оройн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай.
| Иргэд “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг шаардав | ||
| Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.