Шууд Chart

Дарханы Засаг даргыг үүрэгт албанд нь эргүүлэн татах ёстой гэв

2015-09-25 15:40:13

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэж орон нутгийн иргэд үзэж байна. Тиймээс алдаатай энэ шийдвэрээ эргэн харж, орон нутгийн иргэдийнх нь үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Хамгийн гол нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд Дархан хотод ямар ажил хийж, хэрэгжүүлснийг нь бодитоор дүгнэх шаардлагатай гэж тэд мэдэгдлээ.

Түүнчлэн тэд “Үнэхээр хуулийн дагуу ажлаа хийж чадаагүйнх нь төлөө чөлөөлж байгаа бол асуудал байхгүй. Гэтэл Засаг даргыг томилолтоор явсан хойгуур, хаалга үүдийг нь эвдэж, тамга тэмдгийг нь булааж авна гэдэг хуульд нийцэхгүй. Хууль бус энэ үйлдлийг нь Монгол Улсын Ерөнхий сайд дэмжих учиргүй байсан” гэж үзэж байгаа ажээ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дарханы Засаг даргыг үүрэгт албанд нь эргүүлэн татах ёстой гэв  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй