Шууд Chart

Богд хан ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоолоо

2013-09-10 16:30:48

Богдхан уулын дархан цаазтай газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг ирэх оны долдугаар сар хүртэл зогсоох шийдвэрийг БОНХ-ийн сайд С.Оюун гаргалаа.  2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байдаг аж. Гэвч газрыг авсан зориулалтаараа бус аялал жуулчлалын бизнес хийх талбар болгон ашиглаж байна. Одоо Богд хан уулын Зайсан, Арцат, Нүхтийн амуудаар барилга байшин дүүрч, ургамал устаж үгүй болж, ан амьтан дайжиж одсон учраас энэхүү замбараагүй байдлыг цэгцлэх зорилгоор дэлхийн анхны тусгай хамгаалалттай газар Богд хан ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоов. Энэ шийдвэр газрыг хууль бусаар ашигладаг  үйлдлийг таслан зогсооход эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байна.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Богд хан ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоолоо  
Үзсэн: 2835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2013-09-10 18:09
Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрчээ. Гэвч яахав үнэн бол сайн. Гишүүн Болд нэг хууль өргөн барилаа гэж саяхан бичигдсэн байсан шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй