![](/uploads/201309/news/thumb/65e70b43ee6b2ba8d3ccde21fea0e161_x3.gif)
Энэ сарын 9-нд төрсөн хүүгээ хөнөөсөн Г.Бошигтод Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцээд 10 жил нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Түүний хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэстсээс Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Харин прокурор хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийг сануулбал өнгөрөгч хоёрдугаар сарын 03-ны өдөр Г.Бошигт нь өөрийн гэртээ төрсөн хүү болох Б.Хангарьдтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн юм.
Г.Бошигтод 10 жил 1 сарын хорих ял оноолоо | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.