![](/uploads/201509/news/thumb/3cd3c1fc741526753748bd782e23ed84_x3.jpg)
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд татвараас нуусан хөрөнгө, орлого байгаа бол түүнийгээ 2015 ондоо багтаж ил болговол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулж өршөөл үзүүлж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх яам, агентлагууд бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Харин ирэх гурван сарын хугацаанд энэхүү өршөөлийн хуульд хамрагдаж амжихгүй бол ирэх онд илүү чанга нөхцөлөөр хариуцлага тооцох хуулийн орчин хүлээж байгааг албаныхан хэлж байна.
Хуулийг хэрэгжүүлэх ажлыг аравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхлүүлнэ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүднуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа 2016 оны 10 дугаар сарын нэгнээс 12 дугаар сарын 31-ний хооронд сайн дураар ил болгох учиртай юм. Иргэд дэлгэцийн доор харагдажбуй цахим хаягаар орж ил тодоор хөрөнгө орлогоо тайлагнах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үүднээс холбогдох дөрвөн агентлагийн 8000 гаруй мэргэжилтнийг бэлтгэсэн байна. Хуулийг хэрэгжүүлэх яам, агентлагуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх утас байршуулж, ажилтнуудтай гэрээ байгуулж, хувийн нууцыг хадгалж ажиллахыг үүрэг болгожээ. Ил тодоор үйл ажиллагаа явуулах нэг удаагийн боломжийг иргэд аж ахуйн нэгжид ийнхүү олгож байна. Харин энэ боломжыг ашиглалгүй үлдвэл ирэх оноос илүү хатуу хариуцлага хүлээх хуулийн заалтууд хэрэгжиж эхэлнэ.
Өмнө нь 2007 онд ижил агуулгатай хуулийг баталж хэрэгжүүлэхэд татвар төлөгч 25 мянган аж ахуйн нэгж, иргэнээс 8000 гаруй хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо мэдүүлж байсан. Тухайн үед хууль хэрэгжиж дуусахаас хэдхэн хоногийн өмнө татвар төлөгчид ихээхэн дараалал үүсгэж, хүндрэл учруулж, хуульдхамрагдаж чадаагүй олон аж ахуйн нэгж, иргэн үлдэж байжээ. Тиймээс энэ удаад заавал арван хоёр дугаар сарыг хүлээлгүй, арав дугаар сар гарангуут эртхэн мэдүүлгээ өгөх хэрэгтэй гэдгийг албаныхан онцлон сануулж байлаа.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
Татвараас нуусан хөрөнгөө энэ онд ил тод болговол өршөөлд хамрагдана | ||
Үзсэн: 1605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.