![](/uploads/201509/news/thumb/0f91aa53753a0818c1fa0bdd2a33bb56_x3.jpg)
Монгол Улсын Сангийн сайд Б.Болор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албанд ноён Син Хайминийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан 2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор Элчин сайд Ноён Син Хайминийг БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хариуцлагатай, нэр хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхэд санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар хоёр тал товч мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Сангийн сайд Б.Болор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.