
Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг энэ оны зургаадугаар сарын 1-нд гаргасан билээ.
Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг УБТЗ ХНН 100 хувь гаргасан бөгөөд улсын цэцэрлэг байх уу, төмөр замын цэцэрлэг байх уу гэдгийг БСШУЯ шийдвэрлэнэ гэж байна. Ямартай ч БГД-т нэг цэцэрлэг шинээр нэмэгдэж, тус дүүргийн харьяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13 мянга гаруй хүүхдийн 450 нь суралцах цэцэрлэгтэй боллоо.
Энэхүү цэцэрлэгийн өндөр үүдийг өнөөдөр нээж байгаа бөгөөд бяцхан хүүхэд багачуудын цангинасан дуу шинэхэн цэцэрлэгийн өрөөг дүүргэсэн юм. Цэцэрлэгийн асуудал хүнд байгаа энэ үед нэг шинэ цэцэрлэг нээгдэж, нэг хэсэг хүүхдүүдийн суралцах орчин бүрдэнэ гэдэг сайхан хэрэг. Тиймээс БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, дүүргээс хөрөнгө оруулалт хийх шаардлагатай хэмээгээд 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УБТЗ ХНН-ын дарга Л.Пүрэвбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
БГД төмөр замын цэцэрлэгтээ 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ | ||
Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.