Шууд Chart

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалтыг хүлээн авч уулзав

2015-09-30 08:45:15

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалттай 2015 оны есдүгээр сарын 28-нд Гадаад хэргийн яаман дээр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардан авав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон цаашдын зорилтуудын талаар ярилцав. Элчин сайд Гаалт өөрийн бүрэн эрхийн хугацаанд хоёр талын идэвхтэй харилцааг улам өргөжүүлэх, одоо яригдаж буй зарим нэг асуудлыг урагшлуулах чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө товч танилцуулав.

Элчин сайд Гаалт энэ оны 10 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихаар төлөвлөөд байна.


АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалтыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-09-30 12:36
Өмнөх элчин сайд Монгол улсад танк( хар машин)-аар төрийн эргэлт хийсэн энэ элчин сайд дахин тийм түрэмгийлэл үйлдэх үү. Монголчууд одоо ардчилалаа Америкчуудаас хамгаалах нь тэргүүн зэргийн зорилт боллоо.

Бидэнтэй нэгдээрэй