Намрын дунд сарын шинийн 16 буюу Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр дорнодчууд Халхгол сум дахь Жигважиджов Жанрайсэг бурханаа тахилаа.
Газарт 45 градусын налууд хэвтээ хэлбэрээр байрлах дэлхийн хамгийн том энэ бурханыг Халхын хэцүү То ван хэмээн алдаршсан Тогтохтөр нутгийн чулуугаар бүтээн амилуулж, жил бүр тахин шүтэж ирсэн түүхэн уламжлалтай юм. Тахилгын ёслолд Гандантэгчинлэн хийдийн болон аймгийн Данрагданжаалин хийдийн лам нар, аймгийн удирдлага, нутгийн иргэд, сүсэгтэн олон оролцож бичин жилийн өвлийг өнтэй сайхан давах, нутаг усныхаа бүрэн бүтэн байдлыг даатган залбирлаа. Найман аюулаас хамгаалагч нигүүлсэнгүй энэ бурхан наран ургах зүгт гадна тийшээ харж Монгол эх орноо гал, усны гашуун зовлон, харийн халдлагаас хамгаалан байдаг хэмээн нутгийн иргэд төдийгүй Монголын ард түмэн сүсэглэн залбирдаг юм.
Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам хүрэлцэн ирж тахилгад оролцсон лам хуваргуудаар дамжуулан өөрийн илгээлтийг хүргэлээ.
| Жигважиджов бурханаа тахижээ | ||
| Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.