Шууд Chart

Баянтээгийн нүүрсний уурхай аймгийнхаа хэрэглээний 70 хувийг хангаж байна

2015-10-02 12:21:26

Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхай аймгийнхаа нүүрсний хэрэглээний 70 хувийг ханган ажиллаж байна. Уурхайн нүүрс 5700-7200 илчлэгтэй, чанартай нүүрсний тоонд ордог байна. Зөвхөн аймгийнхаа нүүрсний хэрэгцээг хангаад зогсохгүй Баянхонгор, Архангай, Дархан, Сэлэнгэ зэрэг аймагт нүүрс нийлүүлдэг аж.

Чанарын хувьд Шивээ-Овоо, Багануурын уурхайн нүүрсний илчлэгээс нэг дахин илүү ч зах зээлээсээ шалтгаалан, нүүрсээ хямд үнээр борлуулж байна гэж Баянтээгийн нүүрсний уурхайн захирал Д.Мягмар хэлж байна.

Баянтээгийн нүүрсний уурхай анх 1962 онд жилд 25 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай байгуулагдаж байсан байна. Харин 1970-иад оны дунд үеэс нарийвчилсан хайгуул, судалгаа хийснээр уурхай жилдээ 150 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай болжээ.


Баянтээгийн нүүрсний уурхай аймгийнхаа хэрэглээний 70 хувийг хангаж байна  
Үзсэн: 3036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-10-02 14:51
khooe tengee bayan teeg bish bainaa

Бидэнтэй нэгдээрэй