![](/uploads/201309/news/thumb/f0773ccb2e932ae95b7c74c95fed9b0b_x3.jpg)
Энэ сарын 10нд Сөул, Пхеньяны эрх баригчид хоёр улсын хил орчмын Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборын ажлыг сэргээх асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээлээ. Талууд хамтарсан цогцолборт ажиллах Өмнөд солонгосын иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай, харилцаа холбоог сэргээх зэрэг асуудлуудаар хэлэлцэнэ.
Түүнээс гадна гаалийн үйл ажиллагаа, Өмнөд солонгосын бизнес эрхлэгчдийн хил давах журам болон маргаан гарсан тохиолдолд зохицуулах асуудлыг хэлэлцэх юм. Шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ яриа хэлэлцээр амжилттай болвол 9-р сарын 19 нд болох Солонгосын ард түмний үндэсний баяр Чхусок эхлэхээс өмнө цогцолборын хэсгийг нээж магадгүй байгаа юм.
Кэсоны аж үйлдвэрийг сэргээх талаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.