Шууд Chart

Хэнтий аймаг цахим тогтолцоог төрийн үйлчилгээндээ нэвтрүүллээ

2015-10-02 17:05:18

Хэнтий аймагт "Цахим-Хэнтий" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Хэнтийчүүд өргөдөл барин даргын үүдэнд дугаарлахаа болино. Цахим болон мессеж хэлбэрээр өргөдлөө өгч болно гэсэн үг. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хаягаараа компьютер, ухаалаг утсаа ашиглаад хаанаас ч авах боломж нээлттэй болжээ. 

Өнөөдрийн байдлаар 18 сумын 960 гаруй төрийн албан хаагч "Цахим Хэнтий" хөтөлбөрт холбогдсон. Иргэд утсандаа "Цахим-Хэнтий" төхөөрөмж татаж авснаар иргэдийн өгсөн өргөдөл, гомдлыг хэн гэдэг албан тушаалтан шийдвэрлэхээр болсон. Бичиг баримтыг тухайн мэргэжилтэн аваад хэд хонож байгаа, шийдвэр хэрхэн гарсан гээд бүх мэдээллийг интернэт ашиглан ухаалаг утсаараа авах боломжтой. 

Үүнээс орон нутаг төсвөө хэрхэн зарцуулсан, тендэр нээлттэй ил тод байдлаар явж чадсан уу, тухайн байгууллагын албан хаагчид ямар зүйлд мөнгөө зарцуулж байна вэ гээд бүгдийн мэдэх эрхийг нь шилэн дансны хуулиар баталгаажуулж өгсөн. Хэнтий аймгийн иргэд шилэн дансны мэдээллийг цахим хаягаар орж, шууд үзэхээс гадна өөрийн цахим хаягаараа илгээх боломжийг бас бүрдүүлж өгчээ.   

"Цахим Хэнтий" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг зарцуулсан байна. Боломжийн зардлаар технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ иргэдийнхээ мэдээллийг сайжруулах ажил үлдээд байна. Дарга нарын өрөөнд яригддаг байсан төсвийн зарцуулалтыг иргэд хянах боломжтой болсон ч "Шилэн данс", "Цахим Хэнтий" хөтөлбөрийн талаар тэр бүр сайн мэдэхгүй байна. 

Улсын хэмжээнд хоёр сая хүн ухаалаг утас хэрэглэдэг гэсэн албан бус судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн Хэнтий аймгаар хязгаарлахгүй улсын хэмжээнд ухаалаг утсаар төрийн үйлчилгээнд холбогдох боломж байна.  
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэнтий аймаг цахим тогтолцоог төрийн үйлчилгээндээ нэвтрүүллээ  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй