Хан-Уул дүүргийн прокурорын газраас өнөөдөр мөрдөн байцаагч нартай хамтран зөвлөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар сэжигтнээр цагдан хоригдож байгаа хүмүүсийн хэргийг богино хугацаанд шийдэх, гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах талаар ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт 39 сэжигтэн цагдан хоригджээ.
Хүний эрхийн комисс, олон улсын байгууллагаас тухайн иргэнийг сэжигтнээр тогтоон олон сар, жилээр цагдан хорьчихоод эцэст нь “Гэм буруугүй” хэмээн сулладаг тохиолдол манай улсад их байгааг удаа дараа мэдээлж байсан. Уг нь эрүүгийн байцаан шийдэх хуульд сэжигтнээр цагдан хорьсон хүнийг хоёр сар л саатуулна гэж заасан байдаг байна.
Он гарснаас хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс 1660 гаруй хэрэгт 300 орчим хүнийг холбогдуулан шалгаснаас 50 гаруй хүнийг цагдан хорьжээ. Цаашид сэжигтэнг аль болох цагдан хорихоос татгалзах, цагдан хорьсон тохиолдолд хуулийн хугацаанд хэргийг шийдэх хэрэгтэй байгааг тэд хэлж байсан.
| Прокурор, мөрдөн байцаагч нарын зөвлөлдөх уулзалт боллоо | ||
| Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.