![](/uploads/201309/news/thumb/0c80ac00a447d79360f4345cc8637011_x3.gif)
Өнгөрөгч сарын 21-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглаж 1000 гаруй хүний аминд хүрсэн гэж Сирийн ерөнхийлөгчийг буруутган, цэргийн цохилт өгөхөөр бэлдэж байгаа талаараа мэдэгдсэн билээ.
Харин үүний хариу болгож Сирийн ерөнхийлөгч Башар Ассад "CBS News" сувгийн нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. Тэрээр АНУ-ын зүгээс ирж болох цохилтын хариуг хоосон буцаахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв Америк цохилт өгсөн нөхцөлд АНУ гарч болох "бүхий л сөрөг үр дагаврыг " амсах болно.
Түүнчлэн та нар ямар ч хариу үйлдэлтэй тулгарч магад чухам ямар хариу үйлдэл байж болох тухай асуултад "ямар ч байж мэдэх юм. Гэхдээ энэ нь заавал манай Засгийн газрын зүгээс байх албагүй шүү дээ" гэсэн байна.
Хэрэв Америкийн зүгээс цохилт хийсэн нөхцөлд химийн зэвсэг дахин ашиглах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад "химийн зэвсгийг Засгийн газрын сөрөг хүчнийхэн ашигласан. Химийн зэвсэг дахин ашиглах эсэх энэ нь Засгийн газрын сөрөг хүчний мэдэх хэрэг магадгүй давтагдаж ч болох юм" гэжээ.
Сирийн ерөнхийлөгч Башар Ассад: АНУ гарч болох бүхий л сөрөг үр дагаврыг амсана | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.