![](/uploads/201510/news/thumb/fcf4bfd36eec7643bad8f7368604986e_x3.jpg)
Дэлхийн худалдааны байгууллага эдийн засаг нь хурдацтай өсөн хөгжиж байгаа улс орнуудад эдийн засгийн зогсонги байдал ажиглагдаж байгаатай холбогдуулан 2015 оны эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа эргэн авч үзэж, өөрчилж байна. Тус байгууллагын тайлан мэдээнээс үзэхэд энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад дөнгөж 2,8%-тай байх төлөвтэй аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан таамгаар эдийн засгийн өсөлт 3,3% гэж байсан.
Дэлхийн худалдааны байгууллагын шинжээчдийн хэлж байгаагаар, эдийн засаг нь хурдацтай өсөж байгаа Хятад, Бразил болон бусад улсад нүүрэлсэн эдийн засгийн зогсонги байдал эдгээр орны импортод сөргөөр нөлөөлж, түүхий нефтийн үнэ буурч, валютын зах зээл дээрх ханшийн савалгаа эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хөгжиж байгаа улс орнуудын эдийн засаг зогсонги байдалд байна | ||
Үзсэн: 1413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.