Шууд Chart

УИХ-ын ээлжит бус чуулган 16-нд эхэлнэ

2013-09-11 11:10:32

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Захирамж гаргалаа. Захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар заажээ. Энэ ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай,  алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай төслүүд болон  гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг авч хэлэлцэх юм байна. 
Чуулганы нэгдсэн хуралдааныг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлолоо.

Нийтэлсэн: Б.Баярт

УИХ-ын ээлжит бус чуулган 16-нд эхэлнэ   
Үзсэн: 1859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй