Шууд Chart

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа өндөрлөлөө

2015-10-05 11:53:23

Өмнөговийн ингэний сүүний чихэр, Говь-Алтайн сулхирын гурил, чипсэн ааруул гээд хүнсний олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 7 хоногийн турш төвд боллоо. Өнөөдөр өндөрлөсөн тус үзэсгэлэнд УИХ-ын дарга очиж чуулганаар баталсан хууль тогтоомж, үйлдвэрлэгч нар үр шимээ өгч байгаа эсэхтэй танилцлаа. 
 
Өмнөговь аймгийн “Ина” малчдын хоршоо гэхэд ингэний сүүн чихэр үйлдвэрлэж байна. Ижил төрлийн импортын чихрүүдтэй харьцуулахад цагаан идээ боловсруулж хийсэн органик хүнс юм. Намрын ногоон өдрүүдийн бас нэг шинэлэг бүтээгдэхүүн бол Говь-Алтай аймагт үйлдвэрлэсэн сулийн болон, цулхирын гурил. Энэ нь таван цул эрхтний үйл ажиллагааг дэмжиж, хаван ядаргааг эмчлэх үйлчилгээтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн юм байна. Мөн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг шарсан төмсийг орлох чипсэн ааруулыг ч Говь-Алтайчууд үйлдвэрлэжээ.
 
 
Намрын ногоон өдрүүдэд 17 аймгийн 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. УИХ үйлдвэрлэлийг дэмжих хууль, болон хөтөлбөрийг баталсан. Харин хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг хууль тогтоогчид газар дээр нь очиж танилцлаа. Сүүлийн хоёр жил дэлхий нийтээрээ хямарч эдийн засгийн хүндрэлд ороод байгаа. Гэхдээ хүнс үйлдвэрлэгчид гал алдаж, аргаа барсангүй. Харин ч бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлсэн. Сав баглаа боодлыг нь олон улсын түвшинд хүртэл нь шинэчилсэн гээд хийсэн ажил олон байгааг хэлж байна.
 
Хөдөөнөөс ирсэн үйлдвэрлэгчид замын зардал, ачаа тээврийн хөлс, байрны савнаас авхуулаад багагүй зардал гаргаж байгаа учраас лангуу, павилоны мөнгө гэж тэднээс аваагүй байна. Харин нийслэлийн үйлдвэрлэгчдэд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр лангуу, павилоноо өгчээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээлавсан 31 аж ахуйн нэгжийн нийт зоорийн хэмжээ 80 мянган тонноор нэмэгджээ.
 
Монголчууд импортоор оруулж ирдэг байсан олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж чадаж байна. Нөгөө талаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ импортын бараанаас хамгаалж, үнийг нь тогтвортой, хямд өртгөөр гаргах эрхзүйн зохицуулалт ч хийгдсэн. Мөн монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд худалдах эхлэлийг ч тавьсан байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар 7 компани БНХАУ-руу, 26 компани ОХУ-руу, 8 компани Вьетнам улс уруу бүтээгдэхүүнээ гаргах эрхээ авчээ.
 
Жил болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн хөлөө олсон компаниудын хувьд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах, цар хүрээгээ тэлэх, бусад компаний туршлагаас судлах ачхолбогдолтой. Харин дөнгөж эхэлж байгаа болон үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байгаа иргэн, аж ахуйн нэгжийн хувьд нийслэлчүүдэд өөрийн компани, бүтээгдэхүүнээ танилцуулах, амтлуулах, хамтран ажиллах түншээ олох зэрэг боломжуудыг олгодог гэж үйлдвэрлэгчид хэлж  байлаа.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа өндөрлөлөө  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-10-08 21:31
yag ymar ymar shine buteegdehuun hudaldaand garsiin bol teriig yaj medeh ve?

Бидэнтэй нэгдээрэй