БНХАУ-ын эрх баригч Коммунист намын өндөр албан тушаалтан энэ сарын 10-нд БНАСАУ-д айлчлах гэж байна. Умард Солонгос энэ сарын 10-нд тохиох Хөдөлмөрчний намын 70 жилийн ойн баярт Хятад болон бусад орнуудын зочид төлөөлөгчдийг урьсан юм.
Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын Коммунист намд албан тушаалын түвшингээр тавдугаарт бичигддэг Лю Юньшань Умард Солонгост айлчлах Хятадын төлөөлөгчдийн багийг удирдах юм байна.
Лю Юньшань нь Хятадын коммунист намын улс төрийн товчооны гишүүн юм. Тэрээр Пхеньянд айлчлах хугацаандаа Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзалт хийх юм байна. Лю Юньшань энэхүү айлчлал нь 2013 оны долоо дугаар сараас хойш Умард Солонгост айлчилсан Хятадын анхны төрийн өндөр албан тушаалтан болох юм байна.
Энэ айлчлал Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Хятад, Умард Солонгосын харилцаа муудсан үед болох гэж байгаа гэдэг утгаараа олон улсын анхаарлын төвд байх юм. Лю Юньшань нь хоёр улсын харилцааг сайжруулах боломжийг эрэлхийлэх болов уу гэсэн өнцгөөс олон улсын хүрээнд түүний айлчиллыг ойроос ажиглаж, харж байна.
| Хятадын өндөр албан тушаалтан БНАСАУ-д айлчилна | ||
| Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.