Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн онцлог, нөөц боломждоо суурилан Говьсүмбэр аймгийн “Боловсролыг дэмжих” дэд хөтөлбөрийг аймгийнхаа бүх багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүлэн боловсруулж төсөв, төлөвлөгөөг нь ИТХ-аар батлуулжээ.
Багш нарын ажлын үзүүлэлт, ур чадвар, анги даалт, судлагдахуун тус бүрээр сурагчид хэр ахисаныг харгалзан тухайн жилийн турш оноогоор үнэлэн дүгнэдэг аж. Үүнд цэцэрлэгийн багш нар ч бас хамаардаг байна. Ингэж индексжүүлэн үнэлэгдсэн шилдэг тэргүүний багш нараа Говьсүмбэр аймаг “Өргөмжлөл”, хоёр сая төгрөгөөр шагнадаг юм.
Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 2015 онд улсын болон орон нутгийн төсвөөс 1 тэрбум 915,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эднийх аймгийнхаа бүх цэцэрлэгийг бүрэн камержуулж эцэг, эхчүүд интернеттэй орчноос хүүхдийнхээ кодоор орж, хүүхдээ харах боломжийг бүрдүүлсэн байна.
2015 онд аймаг орон нутагтаа ирж ажиллан хөгжил, дэвшилд нь хувь нэмэр оруулахуйц мэргэжил эзэмшиж буй оюутнууд, зорилтот бүлгийн сурлага, авьяас чадвараараа манлайлагч 32 оюутанд 13 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Энэ мэтээр олон амжилттайгаар Говьсүмбэр аймгийн багш нар "Дэлхийн багш нарын өдөр", "Монголын багш нарын баяр"-аа угтлаа. Ийнхүү 2015 оны шилдэг 16 багшийг тодруулж, "Өргөмжлөл", тус бүр хоёр сая төгрөг гардуулан өглөө. Мөн энэ жилийн багш нарын баярын өдрөөр тус аймгийн зургаан багш Боловсролын тэргүүний ажилтан болж, БСШУЯ-ны “Хүндэт жуух”-аар 14 хүн шагнуулжээ.
Аймгийнхаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарынхандаа зориулсан хүндэтгэлийн цэнгүүнийг тус аймгийн Залуучуудын холбоо санаачлан зохион байгуулсан байна.
| Говьсүмбэр аймаг багш нартаа хүндэтгэл үзүүллээ | ||
| Үзсэн: 420 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.