Сирийн ерөнхийлөгч Башар Ассад терроризмтой тэмцэх, Ойрхи Дорнодыг хямралаас хамгаалах цорын ганц арга зам нь Сири, Оросын тэргүүлсэн цэргийн ажиллагаа юм гэдгийг Ираны телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Өөрөөр хэлбэл, Сирийн төр засаг терроризмтой тэмцэхэд ОХУ-ын тэргүүлсэн эвслийг бүрдүүлэх нь илүү үр дүнтэй, ийм эвсэл байх нь цаашлаад Ойрхи Дорнодод тулгарч байгаа хямралыг зогсоох, Сири, Оросод ч терроризмын аюул нүүрлэхээс сэргийлэх ач холбогдолтой гэсэн байр суурьтай байна.
Түүнийг энэ байр суурийг илэрхийлэхээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Башар Ассадыг терроризмтой тэмцэхэд нь дэмжих эвсэл байгуулах саналаа хэлсэн. Одоогоор ОХУ-ын агаарын цэргийн хүчнийхэн Сирид Исламын улс бүлэглэлд агаараас цохилт өгч байна. Гэвч АНУ болон Өрнөдийн бусад орон Башар Ассадыг огцрохыг шаардсан хэвээр байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад гадны ямар ч улс орон Сирийн ирээдүйг шийдэхгүй, зөвхөн Сирийн ард түмэн л улс орныхоо хувь заяаг шийднэ гэсэн хариу байр суурийг илэрхийллээ.
| Терроризмтой тэмцэхэд Сири, ОХУ-ын хамтын үйл ажиллагаа чухал болохыг онцлов | ||
| Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.