Шууд Chart

Мандал сумын нэгдүгээр сургууль “Эко” боллоо

2015-10-05 15:33:55

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг, политехникийн коллежид 300 гаруй багш ажилладаг байна. Багш нарын баяр тохиож байгаа энэ өдрүүдэд орон нутгийнхан ч шилдэг багш нараа шалгаруулж, тэргүүний сургуулиудаа тодрууллаа.

БСШУЯ болон БОНХАЖ-ын яам хамтран Ерөнхий боловсролын сургуулиудад “Эко” сургууль болох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Мандал сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль аймгийнхаа анхны “Эко” сургууль боллоо. “Эко” сургууль болсноор байгаль орчин, ногоон хөгжлийн сургалтын цогц хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх юм байна.

Мандал суманд ЕБ-ын долоон сургууль байдаг. Эдгээр сургууль боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд бүрийг чадвартай, зөв хүн болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Мөн 2014-2015 оны хичээлийн жилд “Сумын сургалтын чанар” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж сурлагын амжилт 97 хувь болж, өмнөх жилээс 10 хувиар өссөн амжилт гаргасан байна.

Багш нарын баярын өдрөөр тэргүүний багш цол тэмдгээр 30 гаруй багш, "Алтангадас" одонгоор ахмад багш н.Цэрэннадмид, н.Ханджав нарыг шагналаа. 

Мандал сумынхан энэ онд зарим сургууль, цэцэрлэгээ өргөтгөж буй юм байна. Мөн 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгчээ. Ингэснээр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 85 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн байна.

 


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мандал сумын нэгдүгээр сургууль “Эко” боллоо   
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй